БИДНИЙ ТУХАЙ

“Их Мянган Инженерчлэл” ХХК нь 2006 онд барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийг “Зэт Эй Ди” ХХК нэр дээр авсан. Үүсгэн байгуулагч Ж.Даваацэрэн нь Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер, Тэргүүлэх төсөвчин цолтой юм

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Бид бага оврын цэвэрлэх байгууламж, гадна дотор ус хангамж, гадна дотор дулаан хангамж агаар сэлгэлтээр голлон ажиллаж байна.

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Бид бага оврын цэвэрлэх байгууламжийг орчин үеийн техник технологи, арга аргачлал ашиглан Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ХИЙГДСЭН АЖЛЫН ЗУРГУУД

Авто зам доогуурх хонгилын систем

Авто зам доогуурх инженерийн шугам сүлжээг засвар үйлчилгээ хийхэд автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар хонгилын системийн зураг төслийг хийж гүйцэтгэж байна.

Цэвэрлэх байгууламж

Бага оврын цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зургийг нэг маягын зураг болгон сумын хэрэглээнд нэвтрүүлээд байна. Одоогоор уг зургийн дагуу 6 суманд барилгын ажил явагдаж байна. Мөн үйлдвэрийн нарийн технологийн буюу өндөр шаардлагын цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төслийг одоогоор 1 газар хийж гүйцэтгэсэн байна.

Холбоос хүзүүвчний барилга

Ерөнхий боловсролын сургуулиудын өргөтгөлийн барилгыг үндсэн барилгатай холбох холбоос хүзүүвчний барилгын иж бүрэн зураг төслийг нийт 2 сургууль дээр хийсэн байна.

Усан сангийн барилга

Ус хангамжийн гол хэсэг болох усан сангийн барилгын БА, ББ, ЦБУ, ХАС, ХТ, ДГ гэх мэт зургийн бүрдэлтэй хийж гүйцэтгэсэн ба одоогоор 10 сумын усан сангийнг уг зургийн дагуу хийсэн байна.